top of page

Сонгинохайрхан дүүрэг дэх спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ

ree

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.   Нийт 2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгасан байна. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэх юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг "Аглут" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.


Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ

Comments


bottom of page