Сонгинохайрхан дүүргийн "Хүүхдээ сонсох өдөр" боллоо
- May 27
- 2 min read

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хүүхдээ сонсох өдөр арга хэмжээ боллоо.
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгох шийдвэр гаргасан байдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдээ сонсох өдөр” нэгдсэн арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улсын хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж, 25 сургуулийн 305 сурагч оролцлоо.
“Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг хүүхдийн оролцоонд тулгуурлан “Бялуун загвар” ашиглан 3 үе шаттайгаар зохион байгуулжээ.
Хүүхдүүдэд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох санал, асуулгыг явуулж 3,968 хүүхдүүдийг хамруулсан.
Санал асуулгаар дүүргийн хэмжээнд хүүхдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг нэгтгэн 4 бүс тус бүр асуудал, шийдлийг тусгасан илтгэлийг танилцуулгыг хүргэж
Дүүргийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээн дээр төрийн байгууллага, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулан “Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөлийн илгээлт 2026” уриалга бичгийг гардууллаа.
Мөн авьяас чадвар, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан дараах хүүхдүүдэд шагнал гардууллаа. Үүнд:
“Өсвөрийн парламент 2025” хөтөлбөрийн оролцогч, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн, Ерөнхий боловсролын Өнөр сургуулийн 11е ангийн сурагч М.Удвал;
Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн Улаанзагалмайн хорооны дэд ахлагч, Ерөнхий боловсролын Өнөр сургуулийн 11в ангийн сурагч А.Ану,
Өсвөрийн парламент 2025” хөтөлбөрийн оролцогч, youcan podcast-ийн хөтлөгч, Хөгжил сургуулийн Суралцагчийн зөвлөлийн тэргүүн, Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн 12а ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ нарт “Нийслэлийн Шилдэг хүүхэд” алтан медалийг гардуулав.
Мөн 2025-2026 оны хичээлийн жилд дүүргийн хүүхдийн зөвлөлийн нийт салбар зөвлөлүүдээс түүчээлсэн “Шилдэг суралцагчийн зөвлөл”-өөр ерөнхий боловсролын 9-р сургуулийн суралцагчийн зөвлөл шалгарч өргөмжлөл, шилжин явах цомоор шагнууллаа.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн ХГБХХХ-ээс Нарс хүүхдийн зуслантай хамтран бусдын хувийн орон зайг хүндэтгэх, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрөх мэдлэг шингэсэн “Би асууна” хөдөлгөөнт дуугаар дамжуулан дүүргийн хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “Би асууна” нөлөөллийн арга хэмжээг 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулжээ. Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн 10б анги сурагчид тус нөлөөллийн аяны хүрээнд зарласан уралдаанд шалгарч, ангиараа, багшийн хамт “Нарс” хүүхдийн зусланд 7 хоног амрах эрхийн бичгээр шагнууллаа.



Comments