top of page

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  анх удаа физикийн кабинеттэй боллоо

Sep 10
1 min read

СХД-ын 104-р сургуульд дүүргийн хэмжээнд анх удаа стандартын шаардлага хангасан физикийн кабинет шинээр байгуулж, ашиглалтад орууллаа.

Тус кабинeтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Newcom Group, Clean Energy хамтран байгуулжээ.

2026 оны хавар 104-р сургуульд физикийн кабинет байгуулах талаар талууд санамж бичиг байгуулсан бөгөөд ийнхүү төсөл хэрэгжиж, сурагчид зориулалтын сургалтын хэрэглэгдэхүүн бүхий кабинетаар хичээллэх боломжтой болж байна.

Шинэ кабинет ашиглалтад орсноор тус сургуулийн 2622 суралцагч физикийн хичээлийг онол, практикийг хослуулан судлах, сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг ойлгох, туршилт хийх нөхцөл бүрдэх юм.

Мөн хүүхдийн суралцах орчныг сайжруулж, цаашид инженер, техникийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох ач холбогдолтой аж.

 

Comments


bottom of page