top of page

Охидын манлайлын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


ree

Гүнж төв ТББ-аас хоёр жилд нэг удаа хэрэгжүүлдэг "Охидын манлайллын хөтөлбөр" 2025 оны бүртгэлээ эхлүүллээ. Уг хөтөлбөр нь 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр жилд нэг удаа шинэ элсэлт авч, хүний эрхийн мэдрэмж, мэдлэгтэй активист охидыг бэлтгэдэг байна. 2017, 2019, 2021, 2023 оны хөтөлбөрийн төгсөгч охид нэгдэн GLP Alumni Association Mongolia буюу Охины манлайллын хөтөлбөрийн төгсөгчдийн холбоог байгуулж, охидын эрхийн асуудлаар нийгэм рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг байна.


2025 онд уг хөтөлбөр тав дахь элсэлтээ зарлажээ. Энэ хөтөлбөр өсвөр насны охидод хүний эрх, жендэр, охидын эрхийн талаар гүнзгийрүүлсэн мэдлэг олгох замаар, утга учиртай оролцоотой Охидын Эрхийн Активист (GirlActivist) бэлтгэх зорилготой ажээ.


Хугацаа: Хөтөлбөрт 10-р сарын 31 дуустал бүртгэнэ. .

Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/bO1ZY

Холбогдох утас:  96 110 110, 70 10 5105

Comments


bottom of page