Орхон аймгийн 20-р сургууль “Би асууна” дууны чалленжид сурагчдыг уриаллаа
- Apr 23
- 1 min read

Орхон аймгийн 20-р сургууль “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” өдрийг тохиолдуулан үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх агуулгатай " Би асууна" дууны чалленжийг нэгээс зургаадугаар ангийн сурагчдын дунд эхлүүлж, эхэнд А.Отгондулам багштай 4-г анги дуудагджээ.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийг хүчирхийллийн эсрэг байр сууриа уран бүтээлээр дамжуулан илэрхийлэх, эерэг хандлага, харилцааг түгээх зорилготой ажээ.
Чалленжийн дүрэм нь дуудагдсан анги нь 48 цагийн дотор “Би асууна” дуугаар хамтран бичлэг хийж, хүүхдийн эрх, эерэг уриалгыг илэрхийлсэн контент бэлтгэн илгээх юм байна. Хэрэв дуудсан хугацаанд нэгдэж амжихгүй бол дараагийн ангид уриалгыг шилжүүлж, тусгай уран мэндчилгээ дэвшүүлэх нэмэлт даалгавар авах гэнэ.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийн оролцоо, илэрхийлэл, эерэг соёлыг дэмжих чухал алхам болно гэж сургуулийн зүгээс онцлов.
Эх сурвалж: Орхон аймгийн 20-р сургууль



Comments