Он гарсаар 25 хүүхэд усны ослоор эндлээ

ОБЕГ-т есдүгээр сарын хоёрны өдрийн байдлаар усны ослын 118 дуудлага бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар нэмэгдсэн.
Энэ онд усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсаны 25 нь хүүхэд байна. Аюул ослоос сэргийлж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн ч энэ тоо төдийлөн буурахгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, 2023 онд 14, 2024 онд 17, 2025 онд 21 хүүхэд тус тус амь насаа алджээ.
Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас усанд живэх тохиолдол гардаг байна. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөгөөг дагаж мөрдөхийг анхааруулж байна.



Comments