top of page

Ойрын 3-4 хоногт хүйтний эрч сулрахгүй

Ойрын 3-4 хоногтоо хүйтэн өдрүүд үргэлжлэхтэй холбоотойгоор ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа.

⚠️Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах

⚠️Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах

⚠️Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах

⚠️Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах

⚠️Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх

⚠️Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах

⚠️Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс халтирч унахаас болгоомжлох

⚠️Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй


Эх сурвалж: ОБЕГ

Comments


bottom of page