top of page

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Ян Му: Хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагаа өргөжих шинэ зуун өнөөдрөөс эхэлж байна.

ree

“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай хуулиа баталж, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн нь хамгийн үр дүнтэй ажил боллоо. Мөн хүүхдэд чиглэсэн форум, арга хэмжээ зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг холбогдох бүх шатанд хүргэж, хүүхдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх хөгжлийн сайн жишиг боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2025 онд хүүхдэд чиглэсэн үйлчилгээний төсвийг нэмэгдүүлсэн, хүүхдийг хамгаалах, эрхийг нь хамгаалах хүний нөөцийн чадамжийг бэхжүүлсэн явдлыг өндрөөр үнэлж байна. Шинэ 100 жил өнөөдрөөс эхэлж байна. Цаашид хүүхдийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, үндэсний тогтолцоог бэхжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах, бэлгийн мөлжлөгөөс ангид байлгахад бүх шатандаа бодлогын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн эрхийн конвенцын бүх зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө зорилго нэг хамтран ажилладаг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн санд баярлалаа.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page