НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ноён Волкер Турк Монголд айлчилна
- 2 minutes ago
- 1 min read

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ноён Волкер Турк 2026 оны 5 дугаар сарын 10–11-нд Монгол Улсад, 5 дугаар сарын 12–14-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад тус тус албан ёсны айлчлал хийнэ. Улаанбаатар хотноо Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзана. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн болон шашны байгууллагын төлөөлөл, тус улсад ажиллаж буй НҮБ-ын Удирдлагын баг, дипломат төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ.
Дээд комиссар 2026 оны 5 дугаар сарын 11-ний Даваа гаригт хэвлэлийн хурал хийх ба зөвхөн хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд оролцоно. Уг хуралд бүртгүүлэх заавар, дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлтээр хүргүүлэх аж. Дээд комиссар 2026 оны 5 дугаар сарын 12-ны Мягмар гаригт Сөүл хотыг зорьж, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, технологийн салбарын төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас дүрвэсэн иргэдтэй тус тус уулзалтууд хийх юм.
Тэрээр 2026 оны 5 дугаар сарын 13-ны Лхагва гаригт Сөүл хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хуралд мөн итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох аж.



Comments