Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана
Aug 28
1 min read

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр 23:00 цагт хаагдана.
Үүнтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн өмнө өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг баталгаажуулсан байх шаардлагатай байна. Харин түр оршин суух хаягтай иргэн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа харьяа нутаг дэвсгэрийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн комисст хандах юм.
Нэгдүгээр ангийн элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia, parent.edu.mn цахим систем болон Боловсролын ерөнхий газрын 70140069 утсаар авах боломжтой.



Comments