Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2-р шатны бүртгэл 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,407 цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэхээр байна.
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал:
Багануур дүүрэг - 1,933
Багахангай дүүрэг - 289
Баянгол дүүрэг - 17,133
Баянзүрх дүүрэг - 32,622
Налайх дүүрэг - 2,942
Сонгинохайрхан дүүрэг - 24,838
Сүхбаатар дүүрэг - 8,859
Хан-Уул дүүрэг – 22,472
Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд хамрагджээ.
Насаар нь ангилбал:
2 нас- 24,159
3 нас- 29,487
4 нас-30,721
5 нас- 34,619 хүүхэд буюу нийт нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлнэ.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2-р шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана. 2-р шатны бүртгэлд түр оршин суух хаягтай хүүхэд, 1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой юм.



Comments