top of page

Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлээр 100,481 хүүхдийн гэрээ баталгаажиж, хувиарлалт хийгджээ

Aug 28
1 min read

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлийн дараа 100,481 хүүхдийн эцэг эх, буюу нийт хамрагдах хүүхдийн 79.25 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулж, хүүхдийнхээ цэцэрлэгийн хуваарилалтыг хийлгэжээ.

Энэ хичээлийн жилээс нийслэлийн 300 гаруй цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-г E-Geree цахим баримт бичгийн нэгдсэн системээр цахимаар байгуулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан гэрээгээ хүссэн үедээ, хаанаас ч байгуулах боломжтой бөгөөд гэрээ цахим хэлбэрээр хадгалагдана. Тиймээс гэрээ байгуулахын тулд цэцэрлэг дээр биечлэн очих шаардлагагүй юм.

Гэрээг дараах 5 алхмаар баталгаажуулна.

  1. E-Mongolia системд нэвтрэх

  2. “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгох

  3. Хүүхдийнхээ хуваарилалттай танилцаад “Гэрээ байгуулах” товчийг дарах

  4. Гэрээтэй танилцаж, цахимаар гарын үсэг зурж, шаардлагатай мэдээллийг бөглөх

  5. QPay-ээр 2,200 төгрөгийн төлбөр төлж, “Баталгаажуулах” товчийг дарах

Comments


bottom of page