top of page

Нийслэлийн цэцэрлэгийн 2-р шатны бүртгэл өнөөдөр эхэлж байна

Sep 3
1 min read

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 23-нд явагдаж дууссан. Тэгвэл хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж байна.

Бүртгэл есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ шатны бүртгэлд түр оршин суух хаягтай хүүхэд, нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах юм.

Эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацаанд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжтой.

Comments


bottom of page