Нийслэл дэх цэцэрлэгийн бүртгэл үргэлжилж байна
- child.mn

- Aug 4
- 1 min read
Updated: Aug 5

Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын дөрөвний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-mongolia" системээр дамжуулан хүлээн авч байна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд үүнээс 135 мянга гаруй нь нийслэлд байгаа юм.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрэв шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулаарай.



Comments