top of page

Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн зуслангийн мэдээллийг хүргэж байна

  • Jul 1
  • 2 min read

Хүүхдээ зусланд амраахаар сонирхож байгаа эцэг эхчүүдэд зориулаад зуны турш Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн зуслангийн байршил, хөтөлбөр, төлбөрийн мэдээллийг хүргэе.

Нийслэл хотод: 

  1. Мөрөөдөл зуслан: Улаанбаатар хотоос 75 километрийн зайд, Төв аймгийн Батсүмбэр сумын, Түшээ гүн хайрханы байгалийн цогцолбор газарт байрладаг. Амьдрах ухаан, бизнес сэтгэлгээ, авьяас чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй. 12 ээлжтэй тус зуслангийн төлбөр 500,000-800,000 төгрөгийн хооронд байна. Холбогдох дугаар 7771-1144, 9519-1144

  2. Сансар зуслан: Улаанбаатар хотоос 38 километрийн зайд, Гачууртад байрлах тус зуслан нь 10 ээлжээр амрагчдаа хүлээн авна. SpaceHub буюу сансар судлалын төв, морьт харвааны танхим ба гадна өртөө, спорт, урлаг заал, 20 гаруй анги танхимтай. Мөн Филиппин англи хэлний хөтөлбөртэй аж. Холбогдох дугаар 8903-8886, 8994-1805

  3. Нарс зуслан: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Баянсогоотын аманд байрлах тус зуслан наймдугаар сарын 24-нийг хүртэл нийт 10 ээлжээр хичээллэнэ. Үндэсний өв уламжлалыг таниулан, сурталчлах, шинжлэх ухаан танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй. Зуслангийн төлбөр 7 хоногийн 600 мянгаас 840 мянган төгрөг байна. Холбогдох дугаар 9909-6109, 1132-5329 

  4. Шонхор зуслан: Шонхор хүүхдийн зуслан нь ҮБХИС-ийн харьяа бөгөөд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрладаг. 9 хоногийн хугацаанд цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан, бие бялдраа хөгжүүлж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Хэзээ бүртгүүлэхээс хамаараад 629-699 мянган төгрөгийн үнэтэй аж. Холбогдох дугаар 99036028

  5. Галакси зуслан: Галакси зуслан нь Гачууртын Баяндөхөмийн аманд байрладаг. Хүүхдийн насны онцлогт тохируулсан өв соёл, шинжлэх ухаан, шатар, хөдөлмөр зэрэг хөтөлбөрүүдтэй. Нэг ээлж нь 425-595 мянган төгрөгийн үнэтэй аж. Холбогдох дугаар 9902-6644 

Орон нутагт: 

  1. Жаргалант зуслан: Жаргалант хүүхдийн зуслан нь Булган аймагт байрладаг. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар, чөлөөт цагаа зөв ашиглах дадлыг хэвшүүлэхээс гадна, англи хэлний сургалттай. Нэг ээлжийн төлбөр 250-350 мянган төгрөгийн хооронд юм. Холбогдох дугаар 9569-1013

  2. Уран дөш зуслан: Уран дөш хүүхдийн зуслан нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Их чигж"-д байрладаг. Хүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, бие даах чадвар, хамтран ажиллах хандлагыг хөгжүүлж, эх оронч үзэл, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэсэн аж. Нэг ээлж нь 6 хоног бөгөөд 350-400 мянган төгрөгийн үнэтэй. Холбогдох дугаар 9922-3787, 9938-2215 

  3. Найрамдлын эрдэнэс: Тус зуслан нь найман ээлжтэй бөгөөд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” зөв хооллолтын нэг өдрийг зуслангийн хөтөлбөртөө тусган оруулжээ. 2012 оноос экологийн боловсрол олгох зорилгоор эко танхим байгуулж экологийн боловсролыг дэмжин ажиллаж байна. Мөн Монголын бүжгийн спортын холбоо, Орхон аймгийн “Оюу” бүжгийн холбоо, Монголын бадминтоны холбоотой хамтран ажилладаг. Төлбөр нь 575-598 мянган төгрөг юм. Холбогдох дугаар 7577-3232

 

Comments


bottom of page