top of page

Нийгмийн ажилтан, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт зарлагдлаа

  • Apr 6
  • 1 min read

Хүүхдийн эрхийн чиглэлд дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн байгууллагаас хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх, зураг, дүрс бичлэг хийхэд нийгмийн ажилтан, багш, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх онлайн хөтөлбөр зарлалаа. Уг хөтөлбөр нь 3 долоо хоног үргэлжилнэ.

Хөтөлбөр 100,000 төгрөгийн төлбөртэй. Гурвуулаа болон түүнээс дээш хүн хамт бүртгүүлбэл 10 хувь хямдарна. Бүртгэх тоо хязгаартай.

Хөтөлбөр 3 долоо хоног буюу 7 хоног нэг удаа онлайнаар 3 цаг хичээллэнэ.

1-р долоо хоног - Хүүхдийн эрх ба мэдрэмжтэй мэдээлэх нь

- Хүүхдийн эрхийн шинэ тутам ойлголтууд

- Хүүхдийн талаар мэдээлэхдээ анхаарах зүйлс

- Рийл хийх зохиол бичих арга зүй

- Сошиал хуудсаа хүний, хүүхдийн эрхийн зөрчилгүйгээр хөгжүүлэх нь

2-р долоо хоног - Хүүхдийн зураг, дүрс, бичлэгийг хийж, нийтэд түгээх арга зүй

- Хүүхдийн зураг, дүрс, бичлэгт ашиглах зөвшөөрлийн хуудас

- Хүүхдийн зураг авах, бичлэг хийхэд анхаарах зүйлс

- Рийлээ эдитлэх аргууд

- Подкаст зохиол бичих нь

3-р долоо хоног - НА, багш, ХМА-ны зүгээс хэвлэл мэдээлэл, сэтгүүлчтэй хэрхэн харилцах вэ?

- Хийсэн ажлаа мэдээ болгон бичиж, олон нийтэд түгээх нь

- Хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэх вэ?

- Хүүхэдтэй холбоотой хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэвлэл мэдээлэлд хэрхэн ярих вэ?

- Гэнэтийн, яаралтай үед хэвлэлд ярилцлага өгөх арга зүй

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/SfQMojhvbHj628FRA

header.all-comments


bottom of page