Насанд хүрээгүй хүүхдүүд барилгын ажил хийж байна гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ
- 1 day ago
- 1 min read

2026 оны 6-р сарын 7-ны өдөр цахим сүлжээнд 13-14 настай хүүхдүүдийг барилгын ажилд оролцуулж, хүнд хөдөлмөр эрхлүүлж байгаа талаар иргэний мэдээлэл нийтлэгджээ.
Үүнтэй холбогдуулан тухайн газарт Өмнөговь аймгийн хүүхдийн эрхийн улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд холбогдох иргэн, ажил олгогч нарт хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг нас, бие бялдрын хөгжилд нь тохироогүй ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар зөвлөмж, хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.



Comments