Наадмын өдрүүдэд хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ
- Jul 10
- 1 min read

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7-р сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.
Тодруулбал, "Хүй 7:1 Төв цэнгэлдэх–Хүй 7 худаг" болон "Хүй 7:2 МУБИС–Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлийн автобус иргэдэд үйлчлэх бөгөөд МУБИС болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын автобусны буудлаас суух боломжтой.
Мөн Дүнжингарав болон Мишээл Сити зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү "БЭ:1", "БЭ:2" богино эргэлтийн автобуснууд мөн үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эдгээр автобус нь зорчих чиглэлийнхээ дагуух бүх автобусны буудалд зогсох тул иргэд өөрт ойр буудлаас сууж үйлчлүүлэх боломжтой юм.



Comments