top of page

Морнинг стар хамтлаг дуу хөгжмөөр хүүхдүүдэд урам зориг бэлэглэлээ

  • 7 days ago
  • 1 min read

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжигч Морнинг стар хамтлаг Чингэлтэй дүүргийн 22-р хорооны Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэж, хүүхдүүдэд хөгжим тоглож сурах боломжийг бүрдүүллээ. Энэхүү өрөө нь зөвхөн хүүхдүүдийн хөгжих орчин төдийгүй гэр бүлийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж байна. Тус өрөөний хажууд Монгол гэрийн ЧИП дулаалгын багц үйлдвэрлэлийн танхимд хороон иргэд, ээжүүд ажлын байранд бэлтгэгдэх мэдлэг, ур чадвар эзэмшиж байна.

Тус хамтлагийн хувьд дуу хөгжимд дуртай, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх хүсэлтэй хүүхэд, залуус улам олон байгаасай гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэхүү санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлжээ.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан


Comments


bottom of page