top of page

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн шинэ хичээлийн жилийн элсэлт эхэллээ

Aug 27
1 min read

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь 2026-2027 оны  хичээлийн жилийн шинэ элсэлтээ эхлүүллээ. Тус төв нь  ЕБС-ийн 2–12-р ангийн сурагчдад зориулсан дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлын чиглэлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

Шинэ хичээлийн жилд уран зургийн анхан шат, уран баримал, гар урлал, Монгол уран бичлэгийн анхан шат, Монгол уран бичлэг, сүрлэн урлал, сүрлэн наамал, эко гар урлал, шүрэн урлал, бэлэг дурсгал, хүүхэлдэй, бэлэг дурсгал, уран баримал, уран хатгамал, хувцас загвар, уран зураг, хар зураг, чимэглэх зураг, Монгол зураг, арьсан урлал, дизайн урлаг зэрэг дугуйландаа элсэлт авах аж.

Мөн сургалтыг сурагчдын хичээлийн цагийн хуваарьт нийцүүлэн 1-р ээлж: 10:00–11:30, 2-р ээлж: 14:00–15:30 3-р ээлж: 16:00–17:30 гэсэн цагуудад өдөрт гурван ээлжээр зохион байгуулах юм. Суралцагчид долоо хоногт хоёр өдөр хичээллэх бөгөөд Даваа, Лхагва гарагт эсвэл Мягмар, Пүрэв гарагт хамрагдах боломжтой аж.

Бүртгэл 9-р сарын 2–11-ний өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд явагдана. Бүртгүүлэхдээ нэг хувь цээж зураг болон төрсний гэрчилгээгээ авч ирэх юм.

Comments


bottom of page