“Монголын нууц товчоо 2000 асуулт, хариулт” бүтээл мэндэллээ
- child.mn

- 11 hours ago
- 1 min read

“Монголын нууц товчоо 2000 асуулт, хариулт” бүтээл нь “Монголын нууц товчоо”-ны утга агуулгыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар уншигчдын хүртээл болгох зорилготойгоор бүтээгджээ. Мөн сурагч, оюутан, судлаач, түүх сонирхогч, монгол хэл соёлын багш нарт зориулан “Монголын нууц товчоо”-г судлах, ойлгох, уншихад дөхөм болгосон гарын авлага ч гэж ойлгож болно. “Монголын нууц товчоо”-ны үг, өгүүлбэр бүрийн утга санааг 2000 асуулт хариултад тулгуурлан бүтээсэн нь энэ бүтээлийн онцлог.
Сэтгүүлч О.Эрдэнэчимэг “Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” хэмээх бүтээлд бүлэг бүрээр асуултуудыг боловсруулж, бүлэг болгоны удаах хэсэгт хариултыг нь оноосон байна. Тиймээс “Монголын нууц товчоо”-г уншиж, тус бүтээлийн талаар илүүтэй танин мэдэж, мэдлэгээ бусадтай хуваалцах, өөрийгөө сорих дадлыг хэвшүүлэх, хүүхдүүдтэйгээ ярилцахад илүү дөхөм байх зэрэгт уг номын ач холбогдол оршино.



Comments