top of page

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна

  • Jun 8
  • 1 min read

Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна. 1926 онд Монголын анхны хүүхдийн хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүлийн эхний дугаар хэвлэгджээ. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, “Залгамжлагч” сэтгүүл, “Пионерийн үнэн” сонин, “Хойчийн ирээдүй” сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан "Захиа" хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал номын нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд, зохиолч, сэтгүүлчид оролцлоо.


Comments


bottom of page