Монгол сурагчдын PISA-2025 үнэлгээний дүнг ирэх мягмар гарагт танилцуулна
- 23 hours ago
- 1 min read

PISA-2025 буюу суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх олон улсын судалгаанд энэ удаа дэлхийн 91 орны 15 настай 760 мянган суралцагч хамрагджээ.
Монгол Улс тус үнэлгээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаагийн судалгаанд 15 настай 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7146 суралцагч хамрагдсан байна.
Тэгвэл Монголын суралцагчдын PISA-2025 үнэлгээний сурлагын амжилтын үр дүнг есдүгээр сарын 8-ны өдөр буюу ирэх мягмар гарагт олон нийтэд танилцуулах юм.
PISA нь 15 настай суралцагчдын унших чадвар, математик болон байгалийн ухааны мэдлэгээ бодит амьдралд хэрхэн ашиглаж байгааг олон улсын түвшинд харьцуулан үнэлдэг судалгаа юм.



Comments