top of page

Маргааш бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд хаагдах замууд

  • May 22
  • 1 min read

“Улаанбаатар марафон 2026” арга хэмжээ 5 дугаар сарын 23-ны бямба гарагт зохион байгуулагдана. Энэ хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6–18 цагийн хооронд зарим байршлын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ.

Үүнд: Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун болон зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдвартын эмнэлэг орчим, Нарантуул захын уулзвар, нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзвар зэрэг багтаж байна.

Мөн иргэд  хязгаарлалтад заасан шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Comments


bottom of page