Маргааш "Because I am a boy" хөвгүүдийн чуулган болно
- 11 hours ago
- 1 min read

Монголын сайн дурынхны төв ТББ-аас зохион байгуулж буй "Би хөвгүүн болохоор" чуулган нь өсвөр үеийн хөвгүүдийн хөгжил, оролцоог дэмжих замаар тэднийг эерэг хандлагатай, хариуцлагатай, жендэрийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшихөд эерэг нөлөө үзүүлэх зорилготой аж.
Энэ хүрээнд
Хэвшмэл ойлголтыг халах: "Эрэгтэй хүн хатуу чанга байх ёстой" гэх мэт хөвгүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нийгмийн хүлээлтийг өөрчлөх.
Дуу хоолойг сонсох: Шийдвэр гаргах түвшинд хөвгүүдийн бодит хэрэгцээг хүргэж, тэднийг шийдлийн нэг хэсэг болгох.
Тэгш оролцоог хангах: Боловсрол, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээнд хөвгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна гэлээ.
Чуулганы хөтөлбөртэй танилцана уу.




Comments