top of page

“Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” хичээл орж буй сургуулийн тоо нэмэгджээ

ree

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сурагчдад хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад уриалсан байдаг. “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” аяны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн эхний өдөр ХЭҮК-ын албан хаагчид МУБИС-ийн дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн 4Б анги, нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 12Е, 5 дугаар сургуулийн 3 дугаар ангийн 2 бүлэг, Монгол-Солонгосын Политехник коллежийн суралцагч, МУБИС-ийн 1 дүгээр курсийн оюутнуудад Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын ач холбогдлыг тайлбарлан таниулсан хүний эрхийн сургалт орлоо.

Ангидаа хүний эрхийн хичээл заалгаснаар суралцагч бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвших улмаар хүн бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн хүний эрхэд суурилсан хандлагатай болоход нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

ХЭҮК-оос тус аяныг 3 дахь жилдээ орон даяар уриалж буй бөгөөд хүний эрхийн боловсролын ач холбогдлыг ойлгож, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх үйлсэд нэгдэж, дэмжиж буй бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Comments


bottom of page