top of page

Малчны хүүхдийг зайнаас сургах талаар хэн юу хэлэв?

  • 22 minutes ago
  • 1 min read

2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлсэн билээ.

Уг хуулийн төсөлд "Малчин өрхийн тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн малчин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн нэг хоёрдугаар ангийн сургалтад гэрээр, зайн болон цахим хэлбэрээр хувилбарт сургалтад хамруулж болно" хэмээн тусгажээ. Харин гурав дугаар ангиас нь хүүхдийг танхимаар хамруулахаар зааж өгсөн байна. Энэ талаар цахим орчинд иргэд, судлаач, иргэний нийгмийнхэн дараах байр суурийг илэрхийлжээ.









Малчдын насны бүтцийн өөрчлөлтийн хувиас авч үзвэл 15-34 насны малчид 2010 онд нийт малчдын 43.5 хувийг эзэлж байсан бол 2022 онд 26.9 хувь болж 16.6 пунктээр буурч, 35-55 насны малчид мөн хугацаанд 15 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай байна хэмээн хуулийн төслийн товч танилцуулгад бичжээ.


Comments


bottom of page