top of page

Ламхай нар хөрсгүй тариалалтын технологитой танилцжээ

  • 2 minutes ago
  • 1 min read

Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн Б.Эрвээхэй, С.Найдансүрэн багштай 7-р ангийн сурагчид “ECO Kids Tour” хөтөлбөрт хамрагджээ. Сурагчид гидропоник буюу хөрсгүй тариалалтын технологитой танилцаж, навчит ногоо хэрхэн ургуулдгийг бодитоор үзэн, өөрсдийн гараар ургац хураасан байна. Мөн витаминлаг салат бэлтгэж, эрүүл зөв хооллолт болон байгальд ээлтэй технологийн талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулжээ.


Эх сурвалж: НЕБ-ын 112 дугаар сургууль

Comments


bottom of page