Л.Ганбат: Нэгдүгээр ангийн сурагчид эхний нэг сар сургуульдаа дассаны дараа үндсэн хичээлээ үзнэ
Updated: Aug 28

2026-2027 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас шинэ хичээлийн жилийн онцлог, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээл хийлээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат "Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Нэгдүгээр ангийн сурагчид эхний нэг сарын хугацаанд сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчин болон үйл ажиллагаатай танилцах хэлбэрээр суралцаж, 10-р сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино. Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль байх зарчмыг баримталж 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ” гэв.
Мөн энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. 2-12-р ангийн сурагчид хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэх аж.



Comments