top of page

Их насны морь борооны улмаас цагтаа гараагүй байна

  • Jul 11
  • 1 min read

Өнөөдөр Хүй долоон худагт ХГБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ХГБХХХ-ийн нийт 39 албан хаагч уралдаанч болон наадамчин хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа. Азарганы уралдаанд 128 хүүхэд уралдаж, 1 хүүхэд өөрөө мориноосоо буусан. Эмнэлгийн анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл аваагүй.

Энэ өдөр азарга, их нас, сонгомол бага нас уралдах хөтөлбөртэй байсан бол цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их нас цагтаа уралдааны замд гараагүй байна.

Их насны морь унаж уралдахаар 266 хүүхэд бүртгэлд оржээ. Уяачдыг уралдаанч хүүхдүүддээ дулаан хувцас, борооны цуваар хангах талааар зөвлөмж хүргэжээ. Бороо татарсаны дараа салбар комисс уралдааны замд хяналт хийж, нөхцөл байдлыг тогтоосноор уралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

Цагдаагийн газартай хамтран нийт төөрсөн 5 хүүхдэд тусламж үзүүлж, ар гэрт нь эргэн нэгтгэжээ. Мөн 159 хүүхдэд хамгаалах бугуйвч зүүх ажлыг зохион байгуулсан байна.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page