Зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Улсын хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт үргэлжилж байгаа. Есдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийт 162,297 хүн томуугийн вакцинд хамрагдаж, дархлаажуулалтын хамралт 32.5 хувьд хүрчээ.
Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдсан байна.
Харин 6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдаж, энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна. Насны бүлгээр авч үзвэл 6 сартайгаас 1 хүртэлх насны хүүхдийн хамралт 15.6 хувь, 1–2 насных 17.0 хувь, 3–6 насных 47.0 хувьтай байна.
Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн томуугийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулахыг зөвлөж байна.



Comments