top of page

Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Sep 11
1 min read

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Халамжаас хөдөлмөрт шилжих” зорилтын хүрээнд зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий удирдах хорооны ээлжит хурал боллоо.

Хурлаар хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулсан бол Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг болон Баянгол, Сүхбаатар дүүргийн ажлын хэсгүүдийн төлөөлөл хэрэгжилтийн явцаа танилцууллаа.

Удирдах хорооны дарга, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Тухайлбал, Удирдах хорооны хурлыг хоёр сар тутам зохион байгуулах, хуралд гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулах, бүх аймаг, дүүргийн ажлын хэсгийн дарга нарыг оролцуулж, хэрэгжилтийн талаар танилцуулахыг чиглэл болгов.

Мөн аймаг, дүүргүүдийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлагнал, тоон мэдээллийг сайжруулах, ирүүлсэн тайлан, мэдээлэлд яамны холбогдох удирдлага хяналт, үнэлгээ хийхээр болсон юм.

Түүнчлэн цахим мэдээллийн системийн ашиглалт, мэдээлэл цуглуулалт, тайлагналын чанар, үр дүнг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

Comments


bottom of page