top of page

Зарим цэцэрлэгт томуугийн вакцин хийж эхэлжээ

Sep 3
1 min read

Улирал солигдож буй энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчуудын дунд томуугаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Томуугийн вакцин хийлгэснээс хойш хоёроос гурван долоо хоногийн дараа дархлаа тогтдог тул урьдчилан сэргийлэх зорилгоор вакциндаа хамрагдахыг зөвлөдөг.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны наймдугаар сарын 21-ний өдрийн А/262 дугаар тушаалаар улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг наймдугаар сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулах шийдвэр гарчээ.

Сайдын тушаалын дагуу нийслэлийн 77 дугаар цэцэрлэгт есдүгээр сарын 4-ний өдрөөс хүүхдүүдэд томуугийн вакцин хийхээр болсон байна.

Иргэд сайн дураараа томуугийн вакцин хийлгэх хүсэлтэй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д хамрагдах боломжтой байдаг. Гэвч энэ жилийн вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэх талаар НЭМҮТ болон ХӨСҮТ-өөс тодруулахад нэгдсэн мэдээлэл гараагүй байна гэлээ. Харин зарим хувийн эмнэлэгт томуугийн вакцинжуулалт эхэлжээ. Тухайлбал, Интермед эмнэлэгт улирлын томуугийн вакциныг нэг тунг 65 мянган төгрөгөөр хийж байна. Вакцинжуулалтыг дараах цагийн хуваарийн дагуу хийж байна.

Үндсэн салбар: Баасан гарагт 08:00–16:30, Бямба гарагт 09:00–17:30, Ням гарагт 09:00–15:30

Сүхбаатар клиник: Даваа–Баасан гарагт 08:00–16:30, Бямба гарагт 09:00–15:30

Яармаг клиник: Даваа–Баасан гарагт 08:00–16:30, Бямба гарагт 09:00–15:30

 

 

 

 

 

Comments


bottom of page