top of page

Ж.Чинбүрэн: Могойд хатгуулсан үед хэрэглэх хоргүйсгүүр манайд байхгүй

Өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс сэтгүүлчид хортой могойнд хатгуулсан охинд шаардлагатай тарианы талаар тодрууллаа.


Тэрээр "Олон нийтийн сүлжээнд нэг настай охины ээж хоргүйсгүүр гэж бас нэрлээд байгаа шүү. Хоргүйсгүүр гэдэг нь шинжлэх ухааных нь нэр нь анти доксин гэсэн үг шүү дээ. Энийг яаралтай олоод өгөөч ээ гэсэн байсан. Уг нь бол могойнд хатгуулснаас хойш эхний 12 цагт хийвэл үр дүн их сайн байдаг. Тэгэхээр манайд одоо байхгүй, бэлэн биш. Эм эмнэлгийн хэрэгслийн хуулиараа бол энэ ямар нэгэн бүртгэл шаарддаггүй биологийн идэвхтэй бүтээгдэхүүн. Яг одоо ийм хоргүйсгүүрийн тухай бүр заалт байдаг.


Хүүхэд одоо ГССҮТ-ийн Арьсны төвд хэвтэж байгаа. Гэвч шаардлагатай тэр зүйл нь Монголд бэлэн байхгүй байна шүү дээ. Өнөөдөр бас Гадаад харилцааны сайд Батцэцэг бас ярилцаад, Москвад байна гэдэг мэдээлэл аваад өнөө оройны онгоцоор нааш нь ачуулахаар ажиллаж байгаа" хэмээн мэдээлэл өглөө.


Мөн тэрээр "Ер нь одоо энэ асуудал яагаад бэлэн биш байгаа гэдгийг бас бид ярилцах ёстой. Тэгэхдээ та бүхэн бас нэг зүйлийг ойлгоорой. Энэ антидоксин буюу хоргүйших үрийг бэлддэг арга нь нөгөө бамбай хоншоорт жишээлбэл могой ч гэдэг юм уу өөр могой ч гэдэг юм уу тэрний хорыг одоо гахай ч гэдэг юм уу адуунд олон удаа ингэж халдаагаад тийм ээ тэгээд биед нь эсрэг бие үүсгээд цуст нь тэгээд цуснаас нь тэр эсрэг биеийг ялгаж авдаг л бүтээгдэхүүн байхгүй юу. Бид Монголдоо ч үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Яагаад гэвэл бид ямар төрлийн вагонууд хортой вэ гэдгээ мэддэг. Тэгэхлээр өнөөдөр Монгол улсад дутагдсан зүйл бол нөгөө альбумин үйлдвэрлэдэг био технологийн үйлдвэр маань үйл ажиллагаагаа явуулж байх хэрэгтэй байгаа биз. Технологийн хөгжлүүд шинжлэх ухааны хөгжлүүд энэ болгон энэ одоо өвчнөөс сэргийлэх одоо та бүгдийн хэлж байгаа ерөндөг бүрийг бүтээх бүрэн боломжтой. Энэ бол тийм их өндөр технологи шаардаад хийж чадахгүй тийм аюултай зүйл биш шүү дээ" гэлээ.



Comments


bottom of page