Есдүгээр сарын 24-нд зарим газраар цас орж эрс сэрүүснэ

Есдүгээр сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно. Мөн ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна.
Есдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. өдөртөө +13...+15 градус дулаан байна.



Comments