top of page

Есдүгээр сарын 1-нд зарим орон нутагт төрийн албан хаагчдад цалинтай чөлөө олгохоор болжээ

Aug 31
1 min read

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагч эцэг, эхчүүдэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох боломж бүрдүүлжээ.

Энэ хүрээнд төрийн албан хаагчдад есдүгээр сарын нэгний өдөр тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан байна. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр хамт байж, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх боломж бүрдэх юм.

Мөн уг шийдвэрийг дэмжиж, хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнууддаа хүүхдээ хичээл, цэцэрлэгт нь хүргэж өгөх боломж олгохыг уриалжээ.

Comments


bottom of page