top of page

ЕБС-иудын спорт заалыг зуны турш сурагчдад нээлттэй ашиглуулна

  • 5 days ago
  • 1 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор "Хүүхдийн зуны амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, төрийн байгууллагын танхим, гадаа талбайг чөлөөлж, хүүхдэд үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүлж, төлөвлөгөө гарган ажиллах"-ыг Боловсролын сайдад даалгасан билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/3807 тоот чиглэлийг Боловсролын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт хүргүүлжээ.

Албан бичигт суралцагчийн амралт эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг нээлттэй, аюулгүй байдлаар ашиглуулах, суралцагчдын эрүүл мэндийн бүрэн бүтэн байдлыг хангах, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд: 

1. Спорт заалыг тухайн сургуулийн суралцагчдад үр дүнтэй, хариуцлагатай ашиглуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх; 

2. Спорт заалыг нээлттэй ашиглуулах цагийн хуваарийг тухайн сургуулийн боломж, орон нутгийн онцлогт тохируулан сургуулийн захирлын тушаалаар баталж, мөрдүүлэх;  

3. Баталсан цагийн хуваарийг сургуулийн цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нээлттэй мэдээлэх;

4. Спорт зааланд тоглох хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх бөгөөд үүнийг хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулахаар хэд хэдэн анхаарах зүйлсийг тусгажээ.


Comments


bottom of page