Дэлхийн хамгийн анхны аутизмтай барбиг борлуулж эхэлжээ
- child.mn

- Jan 14
- 1 min read

Тоглоом үйлдвэрлэгч томоохон компанин болох Маттелээс хамгийн ахны аутизмтай барби хүүхэлдэйг зах зээлд танилцууллаа. Уг бүтээгдэхүүгийг Аутизмтай хүмүүсийн ASAN гэх сүлжээнээс санал, зөвлөмж авсны үндсэн дээр бүтээжээ.
Энэхүү Барби нь аутизмтай хүүхдүүдийн хэрэгцээг хангасан олон төрлийн нэмэлт хэрэгслүүдтэй буюу эргэдэг фижет спиннер (fidget spinner) болон шуугиан намсгагч чихэвчтэй гэдгээрээ онцлог ажээ.
Аутизмын талаар нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс Маттел компани олон нийтэд энэ бүтээгдэхүүнийг танилцуулж, хүүхдүүдийн дунд аутизмын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Хүүхдүүдийн тоглоомын ертөнцөд аутизмтай хүүхдүүдийн төлөөллийг нэмэх нь чухал бөгөөд энэ нь тэдний өөрийгөө илэрхийлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг олгоно гэж үзжээ.
Аутизмтай зохиолч, бүтээлч Элли Миддлтон энэхүү Барби хүүхэлдэйг дэмжиж, хүүхдүүдийг тоглоомын үеэр нэгнээ хүлээн зөвшөөрөх, ойлгох боломжийг олгож байгааг нь өндрөөр үнэлжээ.
2026 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс аутизмтай барбиг худалдаанд гаргасан бөгөөд жижиглэнгийн үнэ нь 11.87 ам.доллаар зарж байгаа аж. Одоогоор энэхүү хүүхэлдэй нь АНУ-ын Target сүлжээ дэлгүүрүүд болон Маттел компанийн албан ёсны онлайн дэлгүүрээр борлуулагдаж байна.









Comments