top of page

Дэлхийн сансрын 7 хоног эхэллээ

6 days ago
1 min read

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээний нээлт 2026 оны 10 дугаар сарын 4-нд боллоо. Нээлтэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Учрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастел, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн болон хүүхэд багачууд, эцэг эхчүүд оролцлоо

2026 онд анхны шингэн түлштэй пуужин хөөрсний 100 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 65 жил, монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож буй юм. Дэлхийн сансрын 7 хоногийн үйл ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 10-ныг дуустал Эдү Парк болон болон 21 аймагт зохион байгуулагдана.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page