Дорнод аймгийн ХГБХХГ хүүхдээс мэдүүлэг авах стандартад нийцсэн өрөөтэй болжээ
- child.mn

- Nov 6, 2025
- 1 min read

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хүүхдэд ээлтэй мэдүүлэг авах өрөөтэй болжээ.

Арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч болсон хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах, хоёрдогч гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/01 дугаар тушаалын дагуу “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг баталсан байдаг. Дорнод аймгийг ХГБХХГ дээрх стандартад нийцүүлэн хүүхдэд ээлтэй мэдүүлэг авах өрөөг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинээр байгуулж, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Прокурорын газраас ашиглах зөвшөөрөл авч, ашиглалтад оруулжээ.



Comments