top of page

Долоон дүүргийн 440 борлуулалтын цэгт 2275 тонн шахмал түлш худалдаанд гарлаа

1 day ago
1 min read

2026-2027 оны халаалтын улирал өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Тавантолгой түлш ХХК нийслэлийн долоон дүүргийн 440 борлуулалтын цэгээр 2275 тонн шахмал түлшийг худалдаанд гаргалаа.

Тавантолгой түлш ХХК энэ халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүний 120 мянган тонн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэх шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш юм.

Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдаалахгүй. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлшийг 11-р сарын нэгнийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж, хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд одоогоор 27.6 мянган тонн түлш нөөцөлжээ.

Харин хагас коксон түлшийг 11-р сарын нэгний өдрөөс худалдаанд гаргана. Одоогоор 27.5 тонн хагас коксон түлшний нөөцтэй бөгөөд үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлан худалдаанд гаргахаар ажиллаж байна.

Иргэд “Хотула” аппликэйшнээр нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлшийг 3750 төгрөгөөр, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой.

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгүүдэд хүргэж буй юм.

Comments


bottom of page