Гүнж төвөөс 19 хүртэлх насны залуу ээжүүдэд нярайн багцыг үнэгүй олгож байна
3 minutes ago
1 min read

Гүнж төвөөс залуу ээжүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор BabyBox Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд сар бүр гурван залуу ээжид шинэ төрсөн нярайд нэн шаардлагатай зүйлсийг багтаасан BabyBox буюу нярайн багцыг үнэ төлбөргүй олгодог байна. Тус багц нь ойролцоогоор 450 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнээс бүрддэг.
Хөтөлбөрт 19 хүртэлх насны жирэмсэн ээжүүд хамрагдах боломжтой юм. Тус төв нь 2003 оноос хойш охидын эрхийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж иржээ.



Comments