top of page

Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагдлаа

  • 22 hours ago
  • 1 min read

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгавартай холбоотой баримтлах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа.

Гэрийн даалгавар нь хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, гүнзгийрүүлэх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Гэвч сурагчдад хэт их хэмжээний гэрийн даалгавар өгөх нь тэдний нас, хөгжлийн онцлогт тохирохгүй, сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ.

Иймд гэрийн даалгаврыг сургалтын зорилго, хүрэх үр дүнтэй уялдуулан, сурагчдын анги, насны онцлогт тохируулж өгөхөөр чиглэлд тусгасан байна.

Мөн нэг өдөрт өгөх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатай тогтоох зохицуулалтыг оруулжээ.

Шинээр батлагдсан чиглэлээр гэрийн даалгавар нь сурагчдын эрүүл мэнд, хөгжил, суралцах ачаалалд нийцсэн, тодорхой зорилготой байх зарчмыг баримтлах юм.


 

Comments


bottom of page