top of page

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барилаа

  • Jun 12
  • 1 min read

УИХ-ын гишүүн, ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьснаа мэдэгдлээ.

Уг хуулиар Монгол Улсын гэр бүлийг бэхжүүлэх, гэр бүлд чиглэсэн төрийн дэмжлэгийн бодлогыг нэгтгэн зохицуулах эрх зүйн орчин бүрдэж байгааг онцолсон юм. Өмнө нь Хүүхдийн мөнгө, одонтой эхийн тэтгэмж, хүүхэд асарсны болон ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг гэр бүлийг дэмжих шинжтэй олон төрлийн зардлыг Халамжийн тухай хуулиар зохицуулж ирсэн бол эдгээрийг шинэ хуулийн төсөлд тусган нэгтгэжээ.

Мөн гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд сэтгэлзүйч оролцуулах, гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Энэ чиглэлийн туршилтыг Хан-Уул дүүргийн шүүхэд хэрэгжүүлэхэд салах өргөдөл гаргасан гэр бүлийн 10 гаруй хувь нь шийдвэрээ өөрчилсөн үр дүн гарчээ.

Хуулийн төсөлд гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, хүн амын тодорхой бүлэгт чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Гэр бүлийн өдрийг тэмдэглэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Comments


bottom of page