Бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын захидал хүлээн авч байна
- Feb 8
- 1 min read

Хөөрхөн зүрх ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, YouthLEAD Монгол ТББ-аас зохион байгуулж буй "Нэг тэрбумаарааа тэмцье" үйл ажиллагаа 16 дахь жилдээ зохион байгуулагдана. Тус үйл ажиллагааг охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, энэ талын мэдлэг, мэдээллийг нэмэх, залуучуудын оролцоог нэмэх, хохирогчийг дахин буруутгахгүй байх хандлагыг олон нийтэд бий болгох зорилготой билээ.
Энэ жил БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАВАН ТУУЛАГЧДЫН ЗАХИДАЛ, ШҮЛЭГ болон ТҮҮХүүдийг хүлээн авч байна.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох олон улсын хөдөлгөөнд нэгдэж, мянга мянган даван туулагчдад ИТГЭЛ НАЙДВАР, ЗОРИГ, ДЭМЖЛЭГИЙН ХҮЧийг түгээхэд таны оролцоо үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Та өөрийн туулсан хүнд бэрх үе, дуугүй өнгөрөөж ирсэн түүх, мэдрэмжээ шүлэг, захидал зэрэг бүтээлээр илэрхийлэн
obrmongolia@gmail.com хаяг руу илгээнэ үү.
Нууцлал: Таны нэр, хаяг болон тантай холбогдолтой хувийн мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй. Зөвхөн таны бүтээл нэргүйгээр олон нийтэд цацагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80089688 утсаар холбогдож аваарай.
Хүндэтгэсэн,
"Нэг Тэрбумаараа Тэмцье" хөдөлгөөний Монгол дахь зохион байгуулагчид



Comments