top of page

Бусдын иргэний үнэмлэхийн зургийг ашиглан түлш авч, хохироосон хэрэг гарчээ

Sep 23
1 min read

Тавантолгой түлш ХХК-иас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус компани 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байгаа юм. Гэтэл сүүлийн үед хүргэлт хийх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургийг нь ашиглан өөр нэг этгээд түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарах болжээ.

Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар хэн нэгэн тухайн хүний өмнөөс шахмал түлш худалдан авч, тухайн хүн түлшээ авч чадахгүй болж, түлшгүй үлдэх эрсдэлтэй аж.

Иймд иргэдийг иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байхыг анхаарууллаа.


Comments


bottom of page