top of page

Ботаникийн цэцэрлэгийн орчимд үзэгдсэн баавгайг дрон ашиглан эрэн хайж байна

4 minutes ago
1 min read

Өчигдөр буюу есдүгээр сарын 20-21 шилжих шөнө  ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгайг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлээд байна. Тус ажиллагаанд 20 гаруй алба хаагч оролцож, дрон болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.  Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байх, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 Хэрэв баавгайтай тааралдсан тохиолдолд түүн рүү ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх, гүйж зугталгүй, тайван байж аажмаар холдох шаардлагатай. Мөн баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй, бамбарууштай баавгайд ойртохгүй байх. Түүнчлэн гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Comments


bottom of page