Богд Хааны Ордон музей хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
- May 19
- 1 min read

Богд Хааны Ордон музей түүх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа.
Тус арга хэмжээ тавдугаар сарын 18–28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
Хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх бол үзэсгэлэнгийн эхний өдөр “Веган хоолны өдөрлөг”, “Урлагийн тоглолт” зэрэг арга хэмжээ болно.
Нээлттэй өдрүүдийн үеэр өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0–16 насны хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж. Харин насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм.



Comments