БНСУ-ын Илсан хотод Монгол хүүхдийн баяр боллоо
- 7 hours ago
- 1 min read

ГБХНХЯ, ХГБХХЕГ, БНСУ дахь ХХНХҮГ, ТББ-уудтай хамтран БНСУ-ын Илсан хотод Монгол хүүхдийн баярыг зохион байгууллаа. Энэ талаар Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан "Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас авсан тоогоор 65,000 гаруй монголчууд, 15,000 шахам хүүхдүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч, ажиллаж байна. Монголын нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний монголчууд маань энэ улсад амьдарч байгаа гэсэн үг. Тиймээс бид энд амьдарч буй хүүхдүүдийн соёлын асуудал, сурч боловсрох эрхийн асуудлыг анхаарч, энэ хүрээндээ Улаанбаатар өдөр буюу хүүхдийн баярыг тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас ер нь бол дэлхийн өнцөг булан бүрд, улс болгонд амьдарч байгаа хүүхдүүдийнхээ эрхийн асуудлыг хөндөж эхэлсэн. Солонгос улсад бол ганцхан монгол сургууль үйл ажиллагаа явуулдаг. Цөөхөн монгол хүүхдүүд сурдаг. Энэ 15,000 хүүхдүүд ихэвчлэн Солонгосын сургуульд сурч, солонгос хэл соёлыг сурч өсөж, том болж байна. Гэхдээ монгол хэл, соёлоо мартахгүй сурах хэрэгтэй. Үүнд л бид анхаарах ёстой юм" гэлээ.



Comments