top of page

"Би хэлнэ" нөлөөллийн аянд СХД-ийн ХГБХХХ нэгджээ

ree

Монгол улсад 10-19 насны 650 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Үүний 10 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ХГБХХХ-ээс "Би хэлнэ" нөлөөллийн аянд нэгдэж, дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар болжээ.

Үүнд:

  • Бага насны хүүхдүүдэд “Би хэлнэ” хөдөлгөөнт дуу, бүжгийг заах;

  • ЕБС-ын дунд ангийн хүүхдүүдэд гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил зохион байгуулах;

  • Төрийн албан хаагчдад Хүүхэд хамгааллын тухай ойлголт өгөх, үүрэг хариуцлагын мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тус аяныг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна.

Comments


bottom of page